images

Монгол, Японы цэргийн эмч нар хамтарсан дадлага хийв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-20


   Монгол, Японы Цэргийн төв эмнэлгийн мэргэжилтнүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд олныг хамарсан гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах,  цэргийн болон хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, газар хөдлөлтийн үед яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх дадлага, сургалтыг хамтран зохион байгууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа өнөө үед болзошгүй аюул, ослын үр дагаврыг бууруулах, иргэдээ авран хамгаалахад улс орнууд бэлэн байх шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс энэ удаагийн дадлага, сургалт нь хоёр улсын алба хаагчид харилцан туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болно гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ. Энэ жил Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын Цэргийн төв эмнэлэг 2012 оноос хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дадлага хийх, туршлага хуваалцах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.